Монгол орны ихэнх нутгаар зуд болж, малчдын ахуй байдал туйлын хүндэрч байна. Ийм онцгой үед малчдын зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг УИХ дахь АН-ынбүлэг санаачлан өргөн барих болсноо мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ц.Туваан “Малаа алдсан малчид эрсдэлд ороод байгаа юм биш. Монгол Улс бүхэлдээ эрсдэлд ороод байна. Ээлжит бус чуулган хуралдуулж гамшгийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэе. Энэ гамшгийн үед эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллая. Энэ цаг үед гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан байгаа. Бид нэг Монголчууд. Хөдөөгийн хотын гэдэг юм байхгүй. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгаагаа л ярих хэрэгтэй байна. Энэ олон малаа алдсан иргэдэд төрөөс халамжийн бодлого хэрэгжүүлж мөнгө төгрөг өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Тэр үед одоогийнхоос хэд дахин өндөр зардал гарна. Хотоос хөдөө рүү эргэх шилжилт хөдөлгөөн буюу шинэ сэргэлтийн бодлого эсрэгээрээ эргэнэ” гэж яриад байгаа нь бодит зүйл шүү дээ.
Гэтэл АН-ын бүлгийн саналыг гуйвуулан попорч байна гэдэг маессеж тарааж байгаа нь харамсалтай. Амьжиргааны эх үүсвэр болсон малаасаа салж, хөдсөн дээлтэйгээ үлдсэн малчид маань юугаараа зээлээ төлөх юм бэ? Харин Ерөнхий сайд малгүй болсон малчдыг яаралтай малжуулах үүрэг өгсөн нь маш зөв шийдвэр болсон.
Д.Дорж
1 сэтгэгдэл
what is priligy Fuel up More Frequently