УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр мэдээлэл хийж хэл ам дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гадаадын иргэнд газраа 100 жилээр ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулсаныг мэдэгдсэн. Тэрбээр “Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүй. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө” хэмээн мэдээлэлдээ тодорхой дурдаад авна лээ.
УИХ-ын даргын ярьснаар бол 2012 онд АН засгийн эрхэнд гарахдаа газар нутгаа гадаадынханд 100 жилээр эзэмшүүлэх заалт бүхий хуулийг баталсан байгаа юм. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Одоо тэгвэл тийм хууль боловсруулж, батлуулсан хүмүүсийг яах бол? Ч.Хүрэлбаатар сайдын хувьд “…эзэмшүүлэх” гэдэг заалтыг “…ашиглуулах” гэж л өөрчилсөн бололтой юм.
Д.Лхагва