Автобусны маршрут нэг л биш ээ. Би өчигдөр орой 19.48 цагт Жуковын авторбусны хойд буудал Баянмонгол хороолол руу явахаар урагшаа эргэдэг автобусыг хүлээлээ. Буудлын самбар дээр бичсэнээр бол 32, 65 гэсэн номерийн автобуснууд явдаг юм байна. Харамсалтай нь 45 минутанд тэр чиглэлийн автобус нэг ч ирсэнгүй. Харин Офицер-Таван шар гэсэн хаягтай автобус ар араасаа яг 10 удаа ирлээ. Миний хүлээсэн автобус таг. Бараг 50 минут хүлээсний эцэст арай гэж ирэв. “Энэ чиглэлийн автобус ийм цөөхөн явдаг юм уу? Бараг нэг цаг хүлээлээ” гэвэл жолооч нь болох хар яр хийсэн эр “Тэр нийтийн тээвэртээ хэлэхгүй юү” гэж зандрав.
Нийтийн тээврийн гаар ямар тооцоо, судалгаа, үндэслэл дээр маршрутаа гаргадаг юм бэ? Иргэд зөвхөн төв замаар явах гэж л автобусанд суудаггүй юм шүү дээ! Ядаж байхад 7004-4040 дугаартай утсаа огт авахгүй юм. Ажлаа хийсэн шиг хиймээр байна!
Б.Пүрэвдулам (БЗД-ийн иргэн)