Ардчилсан Hамын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Б.Жаргалан “Үнийн өсөлт иргэдийн сэтгэлийг хамгийн их зовоож байна. Цагаан сараар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ өмнөх жилийнхээс 46 хувиар өссөн судалгааг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Цагаан сарын бэлтгэл ажил, сар шинийн золгуутын ачаалал өрх айл, ахмад эмэгтэйчүүдэд хүндээр тусч байгаа.
Нийт хүн амын тэн хагас нь ядуу амьдарч байна. Ихэнх иргэд өр зээлтэй байна. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй нүүрс экспортод гаргасан байгаа юм. Тодруулбал, нийт 70 сая тонн нүүрс экспортолж 8.9 тэрбум ам.долларын орлого олсон. Гэтэл энэ их мөнгөөр юу ч хийсэнгүй.
Ардчилсан Нам 2012 оноос засаг барьж эхлэхдээ 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор зам тавихаас өгсүүлээд дулааны станц барих зэрэг ямар хэмжээний бүтээн байгуулалт хийснийг бүгд мэднэ. Гэтэл МАН зөвхөн нэг жилд нүүрсний орлогоос 9.5 тэрбум ам.доллар олчихоод гарт баригдаж, нүдэнд харагдахаар ажил хийсэнгүй” хэмээн мэдэгдлээ.