2024 оны 2 дугаар сарын 11-ний байдлаар зам тээврийн 319 осол бүртгэгджээ. Үүний улмаас 10 хүн, 7 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг зөрчил 36 гарчээ. Иймд холын замд явахдаа хурдаа хэтрүүлэхгүй, гүйцэд түрүүлэхгүй байхыг, мөн уусан үедээ жолоо барихгүй байхыг цагдаагийн албанаас анхаарууллаа.