Хөрөнгө оруулалтын хуультай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “дайн” үргэлжилж байна. Ард түмэнд “Монголын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байна” гэдэг ойлголт төрүүлэх ажиллагаа амжилттай явагдаж байна.
Ч.Хүрэлбаатар энэ хүрээнд дахин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Түүх давтагддаг гэлцдэг. 2017 онд намайг Сангийн сайд болох юм бол МАН 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдаж 1 л суудалтай үлдэнэ хэмээн манай намынхныг айлгаж, түүнийгээ нотлох гэж бүх мэдээллийн хэрэгслээр намайг элдвээр гүтгэн доромжилж байсан юм. Тэр үед намайг Монгол биш Казах гэж байсан юм. Хотгор шанагыг зарсан хэмээн гүтгэж байсан. Намайг бас элдвээр хэлж, доромжилж байсан ч манай нам 2020 оны сонгуульд нэг биш 62 суудал авсан. Түүх давтагддаг л юм байна. Одоо намайг Казах биш Хятад гэж байна. Газрыг 100 жилээр гадныханд өгөх гэж байна хэмээх гүтгэлгийг бас тарааж байна. Түүх давтагддагийг 2024 оны сонгууль харуулах биз, тийм ээ Женко оо!” хэмээн мэдэгдээд байна. Х.Баттулгын зүгээс өөр олон янзын дайралт ирэх нь ойлгомжтой.
Д.Лхагва