Монгол Улсын хэмжээнд 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 130 иргэн энх тунх амьдарч байна. Эдгээр өндөр настнуудын 22 (17 хувь) нь эрэгтэй, 108 (83 хувь) нь эмэгтэйчүүд бөгөөд насаар нь авч үзвэл 100 настай 40 хүн, 101 настай 28 хүн, 102 настай 28 хүн, 103 настай 14 хүн, 104 настай 9 хүн, 105 настай 7 хүн , 106 настай 3 хүн, 107 настай 1 хүн байна.
Дашрамд дурдахад дэлхийн хамгийн өндөр настан болох Ямайк улсын 117 настай Мариа Бранис Морера өдгөө энх тунх амьдарч байна. (Үндэсний статистикийн хороо)