60 тонн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн машин осолдож, эрдэнэт хүний амь үрэгдэж, олон хүн орон гэргүй болоод байна. Шадар сайд С.Амарсайхан “Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах, аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллана” хэмээн осол болсны дараахан мэдэгдсэн. Мөн Засгийн газраас бензин шатахуун, байгалийн хий худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, буруутай эздэд хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан.
Нэлээд хэд хоног өнгөрчихлөө. Энэ ажил чинь эхэлсэн юм уу? Хяналт, шалгалтын ажил чинь ямар шатандаа явна вэ? Сар шинийн баяр дөхөөд ард иргэдийн санаа сэтгэл хөндийрсөн үед гаргасан шийдвэрээ цаг алдалгүй хэрэгжүүлмээр байна! Аймшигт осол, гэмт хэрэг болсны дараа эмгэнэл илэрхийлж, эрэлхэг хөвгүүдээ хэзээ ч мартахгүй гээд өнгөрөх бус урьдчилан сэргийлэх ажил хиймээр байна шүү дээ!
Д.Лхагва