Гэнэтийн ослын улмаас үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Онцгой байдлын албаны эрэлхэг гурван аврагчийг өнөөдөр өглөө сүүлийн замд нь үдлээ.
Салах ёс гүйцэтгэх ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, ОБЕГ-ын дарга Г.Аюурбуян нар оролцлоо.