Их аварга Тэрүнофүжи өнөөдөр мэргэжлийн сүмогийн дээд зиндааны шинэ оны эхний башёд Котоновакаг ялснаар ес дэх түрүүгээ авлаа. Ийнхүү тэрбээр их аварга гэдэг эрхэм алдраа нэр төртэй хамгаалав.
Хэдийгээр гэмтлийн улмаас гурван башё дараалан өнжсөн Тэрүнофүжид Ёкозүнагийн зөвлөл сануулга өгөөд байсан юм. Гэвч Их аварга маань асар их тэвчээр уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар ийнхүү Их аваргын зангаргаа харуулав.
Гэрэл зургийн эх сурвалж: The japan times