Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачлан өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль маргаан дэгдээгээд байна. Юутай ч сүүлийн хэдэн жил таг болоод байсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг “сэрээж” орхив.
Х.Баттулга энэ хууль батлагдсанаар урдаас дуртай хүн нь орж ирээд Монголд газар эзэмшээд бараг л эзэн суух юм байх. Харин “хэргийн эзэн” Ч.Хүрэлбаатар өөр юм яриад байгаа. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан нэлээд их улс төржилт байна. Монгол Улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Иргэд биднийг өөрчлөгдөж, шинээр харан ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх чиглэлээр шаардлагатай алхам болгоныг хийгээд өгөөч гэж хүсэж байгаа. Биржийн хууль батлагдсаны дараа монголын газрын доорх баялгууд үнэд хүрдэг болсон. Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн. Улсын төсөв давж биелж байна. Эдийн засаг долоо орчим хувиар өсөх болж байна. Ганцхан үг. “Бирж” гэдэг үг ямар их өөрчлөлт авчирч байгааг бид бүгд мэдэж байгаа. 30 жил Монгол Улсын хуульд байгаа заалтыг гэв гэнэт Колумб Америкийг нээчихсэн юм шиг Ч.Хүрэлбаатар газрыг 100 жилээр өгөх гэж байна гэсэн үлгэр зохиодог, их үнэмшилтэйгээр жүжиглэж, хоолойгоо шахаж ярьж байгаа, нүднээс нь нулимс унжуулж ярьж байгаа. Хуучинтайгаа хоцрогдъё, монгол улсын хөгжлийг өнөөдрийг хүртэл хэдэн арван жил хойш татаж ирсэн хэсэг бүлэг хүмүүсийн гар хөл болж байгаа хүмүүс өнөөдөр энэ хуулийг эсэргүүцнэ. Тэрбум тэрбум төгрөгөөр монгол улсын ирээдүйг харлуулдаг, хуваадаг, доромжилдог зүйлсийг зогсоох цаг өнөөдөр ирж байна” хэмээн одоо болж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ.
Ямарч байсан нэг хүн шийдэх гэж байгаа бус төрийн эрх барих дээд байгууллага уг хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд дотор эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс арай илүү жин дарах байлгүй дээ. Тэд арай ч Монголын эсрэг хууль батлахгүй байх. Ч.Хүрэлбаатар эдийн засагчийнхаа хувьд хөгжилд хөтлөх замыг өөрөөр төсөөлж байна.
Д.Лхагвадорж