УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “1990 онд олж авсан ардчилал маань хаачсан бэ гэж асуумаар байна. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, өмчтэй байх эрх чөлөө гээд маш олон эрх чөлөө маань алга болж байна. Өдөр хоног өнгөрөх тусам бүдгэрсээр байна. Шинэ залуу үеийнхэн маань үүнийг анзаарахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Надад бол хуучны хар, цагаан гэгддэг кино, 1990 оноос хойш гарч ирсэн өнгөт киноны ялгаа асар их мэдрэгддэг.
1990 оны хувьсгалаар монголчуудын олж авсан тэр эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө өнөөдөр цөөхөн хэдэн дарга нарын өмч болж хувирсан байна. Төрийн өмчийн гэгддэг том том компаниуд, төрийн өмчийн гэхээсээ илүү дарга нарын хувааж иддэг компани болчихсон байна.
Энэ дашрамд хэлэхэд Хөгжлийн банк болон нүүрсний гэх хоёр сонсгол их сайн сонсгол болж чадсан. МАН-ын бүх юм нь муу биш, харин хулгайч нар нь л муу юм шүү” гэгчлэн өгүүлсэн юм.