Тендерт ялсан компани нь баахан ногоон автобус оруулж ирснээр хэрэг мандсан байдаг. Хамгийн гол нь шинэ автобусны мөнгөөр капитал засварт орсон хуучин автобус оруулж ирснийг техник мэддэг хүмүүс илчилсэн. Удаа ч үгүй “Тэнүүн-Огоо” компанийн захирлыг хулхи автобус нийлүүлсэн Солонгос компанийн захирлын хамт хорьсон. Мөн ногоон автобуснуудад мэргэжлийн хүмүүсийн техникийн оношилгоо хийлгэхэд үйлдвэрлэлийн бус аргаар угсарсан нь тогтоогдсон талаар АТГ мэдээлсэн.
Энэ асуудалтай холбогдуулж тухайн үед хотын дарга байсан Д.Сумъябазарыг шалгаад, хэрэгт холбогдолгүй гэж үзжээ. Харин хотын асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатарыг буруутгах үндэслэлтэй хэмээн яллагдагчаар татаад байна. Тэрбээр ганцаараа биш 26 хүний хамт яллагдагчаар татагдсан байгаа юм.
Д.Дорж