Нүүрсний сонсгол болсон. Гэрчээр дуудагдсан хүмүүсийн хэн нь ч буруугаа хүлээсэнгүй. Бараг бүгдээрээ өөрсдийгөө хайцаалж хамгаалцгаасан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас эхлээд хурал даргалагчийг болон шинжээч нарыг буруутгах улс цөөнгүй байна.
Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаагаа ч илэрхийлэв. Хэрвээ шүүх асуудлыг дэнслээд нэр бүхий хүмүүсийг гүтгэсэн байна гэж үзвэл сонсголыг мэдээллээр хангасан хүмүүс буруудна гэсэн үг үү? Шинжээчдийн гаргаж тавьсан баримтууд хуудуутай болж таарах уу? Ямар ч байсан учир начир нь үнэн зөвөөрөө хурдан олдоосой гэж залбирахаас.
Д.Лхагва