Япон Улсын төв хэсэгт орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16:10 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус улсын Цаг уурын хүрээлэнгээс
Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай NHK мэдээллээ. Өнөөдрийн /2024.01.02-ны 11:00 цагийн байдлаар/ байдлаар 13 хүн амь насаа алдаж, 45 мянган өрх, айл тог цахилгаагүй болж, олон тооны хүн хүнд бэртэж, гэмтсэн бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Хөрсний гулгалт үүссэнээс орон нутгийн хот хоорондын хурдны галт тэрэгт зорчиж явсан 1400 хүн 11 цагийн турш замд боогджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт болсон бүс нутагт ойролцоогоор 31 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн дараах чичирхийллийн давтамж удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгааг ч мөн мэдээллээ. /ОБЕГ/