Олон өдрийн амралт монголчуудын хувьд амралт бус архидах өдөр болоод удаж байна. Улсын баяр наадмын төрөөс “шагнасан” 9 өдрийн амралт үндсэндээ архины үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого болж хувирсан нь үнэн шүү дээ. Цээж нүцгэн эрчүүд согтуурхан орцны гадаа салхилж байсан хүүхдүүдийг айлгаж ичээх тохиолдол их гарсан даа.
Сая шинэ житлийн баяр гээд монголчууд үндсэндээ хагас сар дэн дун явлаа. 2023 оны сүүлийн өдөр л гэхэд гэр орондоо байхын оронд орц хонгил хэсэж архидаж, айл амьтны амгалан тайван алдагдуулах хэрэг маш их гарчээ. Монголчууд архи гэдэг үр ашиггүй хоронд хамаг байдаг мөнгөө өгдөг явдлаа хэзээ зогсоох вэ? Амралтын өдрүүдээ зөв ухаалаг өнгөрөөх соёл даанч алга. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үеэс эхлэлтэй ухаан мадаггүй архиддаг парадокс үзэгдэл ямар ч төрийн үед буурсангүй. Одоо яах вэ?
Д.Дорж