Нийслэлд цас дахиад орлоо. Өмнө нь орсон цас дагтаршаад халтиргаа гулгааны аюул холдож амжаагүй байна. Ялангуяа авто замын голд мөстсөн байх дур зураг хаа сайгүй. Хөгшин гэлтгүй хүүхэд, залуус хүртэл халтирч унаж, улмаар бэртэж гамтэж байна. Нэг ёсондоо эрсдэл өндөр байна.
Харамсалтай нь жолооч нар гарцаар гарч буй хүмүүсийг улам тэвдүүлж, хамаагүй давхих юм. Сандарсан хүн замын голд савж унавал юу болохыг балмад, хүний үнэргүй, хүлээцгүй жолооч нар огт ойлгохгүй, тоохгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Цаг зуурын бэрхшээлтэй үед хүн хүнээ хүндэлж, соёлтой, хүнлэг баймаар байна!
Д.Дорж