Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөний дагуу харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл, бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.