Нүүрсний хэргин сонсгол үргэлжилж байна. Энэ өдрийн сонсголоор Бортээгийн ордын тухай мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс тодруулж байна. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголын үеэр “2023 оны есдүгээр сарын биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасаж тооцвол Бортээгийн орд нь 404 их наяд төгрөгийн үнэтэй нүүрстэй орд. Энэ ордын нүүрсийг борлуулах эрхийг нэг компанид өгчихсөн байна” гэлээ.