Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр болжээ. Түүний хувьд 2008, 2012, 2016 онуудад УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж байсан юм. МАН дотор нэр нөлөө сайтай, улстөрийн хувьд харьцангуй туршлагатай, бэлтгэгдсэн хүн.
Түүнийг “ЖДҮ-чин” хэмээн цоллох нэгэн байдаг ч авсан зээлээ эргэн төлсөн байдаг. Уг нь эрчимжсэн мал ахуй хөгжүүлэхээр төлөвлөсөн боловч улстөржилтөөс болоод зээлээ зориулалтын дагуу ашиглалгүйгээр буцаагаад төлсөн гэдэг. Тэрбээр ирэх сонгууль нэр дэвшихийн тулд төрийн ажлаа өгсөн бололтой.
Д.Дорж