“Тэр надаас гэр бүлийнхээ талаар асуухад би хариулж чадахгүй. Үүний оронд би гүнзгий амьсгаа аваад сэдвийг өөрчилснөөр эцэг, эхээ нэхэх хүүхдийн асуултаас зайлсхийхийг хичээдэг.”
Моин Абу Резк бол Газын зурвасын төв хэсэгт орших Дейр аль-Балах дахь Аль-Акса Мартирс эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байгаа дөрвөн настай зээ хүү Омарынхаа амьд үлдсэн цорын ганц хамаатан нь юм.
Омарын зүүн гараа тайрахаас өөр аргагүй болсон ба баруун хөлөндөө ил шарх, цээж, нүүрэндээ жижиг шарх авчээ. Израилийн агаарын цохилтын дараа эрүү нь мултарсан байсан бөгөөд Моины хэлснээр түүний гэр бүлийн 35 гишүүн амь үрэгджээ. Ээж, аав, эмээ…
Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар болон Эмиратын Улаан хавирган сар нийгэмлэгийн санаачилгын хүрээнд Египетээр дамжин Газаас нүүлгэн шилжүүлэхээс өмнө Омарын биеийн байдал нь муудсан тохиолдолд Моин ээж, аав, эмээ нь нас барсан тухай хэлэхгүй байхаар шийджээ.
Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Израилийн өмнөд хэсэгт хил дамнасан халдлага үйлдэж, 1200 хүн амь үрэгдэж, 240 орчим хүн барьцаалагдсаны улмаас дайны эхэн үед ийм тушаал гарсан юм.
Хамас бүлэглэлийн удирддаг Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тэр цагаас хойш Газын зурваст 18200 гаруй хүн амь үрэгджээ. Одоогоор шархадсан 49,000 гаруй хүний тоонд Омар багтжээ. Алан хядагчдыг устгах, зэвсгийн байршлыг тогтоох, террористуудын дэд бүтцийг устгахаар ажиллаж байгаа бөгөөд дайн эхэлснээс хойш 22,000 гаруй объектод цохилт өгсөн гэж Израилийн арми мэдэгдэв гэж BBC мэдээллээ.