Өчигдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Нүүрсний хоёр дахь сонсголоор хэлэлцэх асуудал болон ямар хүмүүс гэрчээр дуудагдсаныг сэтгүүлчдэд танилцуулсан.
Сайдын мэдэгдсэнээр 12 дугаар сарын 18-22-нд нүүрсний сонсголын хоёр дахь үе шатыг дарааллын дагуу зохион байгуулах юм байна.
Энэ удаагийн сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, “Голомт”-ын Д.Баясгалан нарын улстөр, бизнесийн нөлөө бүхий эрхэмүүд гэрчээр дуудагджээ. Мөн Эрдэс баялаг эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт нар гэрчээр дуудагдсан байна.