Энэ сошиал ертөнц, ухаалаг утас чинь хүүхэд, залуусын мөрөөдөл, бодит хүсэл, ирээдүйг арчаад эхэлжээ. Нобелийн шагнал авая, Ангараг гараг дээр газардах анхны сансрын нисэгч болоё, шинжлэх ухааны гайхамшигтай нээлт хийе, боловсролын чанарыг ингэж сайжруулая, утга зохиол, урлагт шинэ салхи оруулая, улстөрд огт өөр арга механизм, жишиг тогтоое, нийгмийн сэтгэлзүйг эрс өөрөөр залая, Улаанбаатарын утаа, түгжрэлийг ингэж арилгая гэж бодож, хүсч, марөөдөж бгаа залуус хэр олон бна вэ? Ёс суртахуун, нийгмийн үнэт зүйлийн талаар залууст ямар ойлголт бна вэ?!
Утсаа тэвэрч, эцэг эх шигээ идэвхгүй амьдралын урсгалд орж бга нь эмгэнэл гэхээсээ түгшүүр! Материаллаг ахуй устах нь хүн төрөлхтөн сөнөхийн дохио! Гар утсанд хийж бүтээх алтан хором хайр найргүйгээр алдагдаж, сүйдэж байна! Сошиал ертөнц, ухаалаг утас өсвөр үеийг тэмцэлгүй болгож байна!
Д.Дорж