УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бензин шатахууны асуудлыг хэлэлцжээ. Улмаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “Иргэд бухимдаж байх хойгуур дэлхийн одод нууцаар ирж VIP арга хэмжээнд тоглолт хийсэн байна. Тэр цэнгүүн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга нь бүжиглээд явж байх юм. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр, шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой биз дээ? Гэтэл найр наадам хөөж, дуу хуур болоод явж байх зөв үү? АН-аас Уул уурхайн сайдыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээ мэдэгдэж байна” гэлээ.