УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ийн гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль нь зургаан бүлэг, 27 зүйлтэй юм байна. Гэхдээ хууль батлаад Улаанбаатарын хамгийн ужиграсан өвчин болсон түгжрэл, утааг шийдэж чадах уу? Гамшигийн хэмжээнд хүрсэн дээрх асуудлууд хуулиас болоод шийдэгдэж чадахгүй байсан гэвэл дэндүү өрөөсгөл.
Автозамын түгжрэл, гэр хорооллын утаа хоёр чинь хот руу чиглэсэн их нүүдлээс болсон шүү дээ. Хөдөө орон нутгаас төрийг зорих шилжилт хөдөлгөөнийг сааруулаагүй цагт хэчнээн сайхан хууль батлаад түгжрэл, утаа хоёр арилахгүй л болов уу.
Д.Лхагвадорж