Гарцаараа, ногоон гэрлээр гарч яваад машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай хэрэг гарсаар байна. Энэ нь дүрмээ барьдаггүй жолооч нарын шууд буруутай үйлдлийн үр дагавар юм. Ногоон гэрэл асахаар зам хөндлөн гарахаар ухасхийх нь гарцан дээр байсан хүмүүсийн буруу биш шүү дээ. Харамсалтай нь балмад жолооч нарын гай тэднийг отож байдаг нь дэндүү аймшигтай. Өөрөөр хэлбэл, ногоон гэрэл асангуут зогсох ёстой гэдэг үүргээ ойлгодоггүй бүдүүлэг жолооч нарын нийгэмшээгүй хандлага мөн ч олон хүнд гай тарьж байна. Ялангуяа 18 цагаас хойш зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд гэрлэн дохио зөрчих хэрэг гаарч байна шүү, хуулийнхан минь ээ! Үүнийг яаралтай таслан зогсоох цаг болжээ. Тээврийн цагдаагийн алба камераа шүүгээд хатуу арга хэмжээ авмаар байна! Бидэнд өглөө гэрээсээ гараад орой амьд харих баталгаа хэрэгтэй байна!
Д.Дорж