Өглөө, оройд автобусанд сууна гэдэг эрийн шандас, эмийн эрдэм шаардсан ажил болж. Автобуснууд буудлаасаа хол зогсож хүнээ буулгачихаад зугатаадаг 30 жилийн өмнөх дүр зураг өнөөдөр давтагдаж байна. Нэг автобусыг “барьж авсан” л бол бүгдээрээ орох гээд л үхэлдэнэ. Хаалга нь эвдрээд онгойхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Урд хаалгаар багтахгүй болохоор жолооч нь “хойгуураа ор” гэж хашгирна. Хойгуур орсон хүмүүс үнэгүй зорчих “эрх”-тэй болж байгаа юм. Лав л 5-8 хүн хойд хаалгаар нь шургах нь хэвийн үзэгдэл болжээ. Урд хаалгаараа орсон хүмүүсээс картаа дарах нь өдрийн од. Ийм байхаар нийтийн тээврийн алдагдал хэдэн тэрбумд хүрэх нь тодорхой шүү дээ. Жолооч нарынхаа хариуцлагыг дээшлүүлээч ээ!
Д.Дорж