Ханиад томуу их байна. Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр бүтэн 4 цаг дугаарлаж байж хүүхдээ үзүүлсэн тохиолдол гарсан. Хүмүүсийн бухимдал, ханиалгаж, халуурсан хүүхдүүдийн шаналалаас болж эмч нь уйлсан гэж байгаа.
Уршигт коронавирусын халдвар бүрмөсөн устаж алга болоогүй байна. Дээр нь улирлын томуу нэмэгдээд нийгэм даяараа “ханиаж” байна. Ковид-19-ын үед хэрэгжиж байсан дэглэмээ үргэлжлүүлж, гарын ариун цэврийг сайтар сахиж, хүн хоорондын зай барьж, амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжихийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулсан. Гэсэн ч хэнэггүй монголчууд олон нийтийн газар амны хаалт огт зүүхгүй байна. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө алгын чинээ амны хаалт аваад зүүчих ухамсар байхгүй гэж үү? Ханиад томуунаас сэргийлэх боломж байсаар байхад хэнэггүйтэж байж халдвар авчихаад эмнэлэг, эмч нар буруутай юм шиг авирлахаа больцгоо!
Д.Дорж