Энд тэндгүй хөлдсөн нус цэр. Ялангуяа автобусны буудал орчмоор орчны бохирдол бүр их. Хөгшин, залуу гэлтгүй нийтийн унаа хүлээн зогсох завсраа шүлсээ даанч гамгүй хаяна. 60 гаруй насны булган малгай, шубатай дэгжин авгай гудамжинд тавтай нь аргагүй нусаа нийж байх юм. Настай хүмүүс ийм бүдүүлэг байхаар хүүхэд залуусын ухамсар, сэтгэхүй ямар байх нь даанч ойлгомжтой.
Алгын чинээ даавуу халааслаад явж чадахгүй, нус цэрээ захирч чадахгүй хүмүүс нийгэмд их л гай болж байгаагаа ухаарахгүй байгаа нь харамсалтай. Наад зах нь ханиад томууны улиралд шүлс, нусаар дамжиж амьсгалын замын өвчин дэгддэг. Сүрьеэгийн нян хөрсөнд 40 хоног амьдрах чадвартайг эмч нар байнга анхааруулдаг. Даанч иргэдийн ухамсар улам л дордоод байна даа.
Д.Дорж