УИХ дахь АН-ын бүлэг ковидын үеийн төсвийн зарцуулалтын талаар нээлттэй сонсгол явуулахыг шаардаж мэдээлэл хийлээ. Энэ үеэо УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Эрх баригчид цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн мөнгөн дүнгээр сонсгол явуулах хүсэлгүй байгаагаа харууллаа. Үүнийгээ хууль эрх зүйн хүрээнд хааж байна гэж ойлгож болно. Энэ сэдвээр дахин нэг жилийн хугацаанд сонсгол явуулах боломжгүй гэдэг дүгнэлт гаргаж бидэнд танилцууллаа. Цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн будилааныг эрх баригчид солигдохоос нааш ард түмэн олж мэдэхгүй юм байна” гэлээ.