Улаанбаатар хот улсын нийслэл гэдэг утгаараа соёл иргэншлийн төв нь. Нийслэлийн өнгө төрх ямар байх нь оршин суугчдын ухамсраас шууд шалтгаална. Харамсалтай нь бүдүүлэг авираараа түрий баригсадын тоо улам нэмэгдээд байх шиг. Гудамжинд цэр, нусаа хаях бол энүүхэнд. Хотын төв ч хамаагүй байшингийн булах руу нохой шиг сарина. Хамар дор нь хогийн сав байхад барьж яваа хог заавал гудамжинд чулуудна. Улсын нэр хүнд ийм л муухай үзэгдлээс шууд шалтгаална гэдгийг тэд огт тоохгүй нь гачлантай.
Одоо бүр байчихаад нийтийн унаанд шүлсээ хаядаг хүмүүс байдаг болсон гэнэ. 1990 оноос өмнө ийм бохир үзэгдэл гардаггүй байсан юм. Автобус дотор шүлсээ хаях залууд зорчигчид шаардлага тавих тусам улам хаяж байсан гэж байгаа. Нийтийг хамарсан халдварт өвчин үүнээс болж дэгддэг шүү дээ. Ийм л хүн дүрстэй малнууд нийгмийг бохирлож байна даа!
Д.Дорж