УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ш.Адьша хэлсэн үгэндээ “Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудалд анхаарал хандуулах цаг болжээ. Сошиалын эмх замбараагүй байдал хэрээс хэтэрлээ. Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хальж орлоо. Тиймээс УИХ анхаарал хандуулж, шийдвэр гаргах цаг боллоо, бидэнд засч залруулах чадамж байх ёстой” хэмээн онцлов. Түүний хэлсэн үгэнд хэвлэлийн эрх чөлөө, хүнйи эрхийг хумих өнгө цухалзаад авав. Харин гишүүний хөндсөн сошиалын хяналтгүй мэдээллийн урсгал улсын хувь заяанд сөрөг нөлөө үзүүлж эхлээд байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.
Д.Дорж