АН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр “Цэргийн анги нэгтгэл бол цэцэрлэг, ясли биш. Цэргийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг салбар байх ёстой. Гэтэл цэргийн анги нэгтгэлүүдийг дэндүү шорон шиг байлгаж байна. Буутай цэргүүд манаж, хэн ч орж гардаггүй. Хаалттай учраас тэр дотор юу болж байгаа нь мэдэгддэггүй. Энэ нөхцөлийг өөрчлөх цаг нь болсон. Эмэгтэй хүмүүсийг цэрэгт татах талаар зарим гишүүн ярихыг сонслоо. Үүний эсрэг байна” гэсэн юм.