Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 11 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 251 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Тухайлбал:
- 17-ны өдөр 62
- 18-ны өдөр 46
- 19-ний өдөр 82
- 20-ны өдөр 61 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ.