АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Улаанбаатар төмөр замын дарга асан Н.Удаанжаргалын хаана байгааг тогтоох боломжгүй байна хэмээн мэдэгдлээ. Харни Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэв.
Түүний мэдээлснээр УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хэргийн улмаас 44 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж мэдэгдсэн ч шалгалтын явцад түүний хэлсэн дүн тогтоогдоогүй байна.
Д.Дорж