Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Нийтийн тээврийн жолоочийн цалинг нэмж, автобусны тоог өсгөнө” хэмээн мэдэгдсэн. Автобусны тоог нэмэгдүүлэх нэг хэрэг чанар, үйлчилгээ нь сайжрахгүй бол ямар үр дүн гарахгүй.
Өнөөдөр бэлэн мөнгө авдаггүй жолооч нэг ширхэг ч байхгүй. Нэг буудлаас дор хаяж 5-7 хүнээс бэлэн мөнгө авдаг нь үнэн. Зарим жолооч “Дунд хаалгаар ор” гэж баахан хүмүүсийг үнэ төлбөргүй чихэж аваад явдаг нь бодит үнэн. Ийм байхад нийтийн тээврийн жолооч нарын цалин нэмэх тухай ярьж хэрхэвч болохгүй. Жолооч нарын цалин 3000.000 болгосон ч тэд бэлэн мөнгө халааслахгүй байна гэж түүхэнд байхгүй шүү! Тийм учраас хамгийн эхлээд автобусны жолооч нарын ухамсар, соёлд анхаармаар байна! Ухамсар дорой хүмүүс ямар ч шинэ автобус жолоодоод нэмэргүй.
Д.Дорж