АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Мөнхбат нарыг улс төрийн хоригдол болгон ял өглөө. Эрх баригч нам шүүхийг өөрийн гар хөл болгож байна. Иргэдэд шударга ёсны үйлчилгээ үзүүүлдэг шүүх байгаа юм бол иргэдийн мөнгөө залилуулсан асуудал яагаад өнөөдөр шийдэгдэхгүй удаад байдаг юм. Лизингээр утас авдаг хулгайд алддаг, араас нь хуулийнхан ажилладаггүй, шүүх нь шийддэггүй. Сөрөг хүчний залуучуудын асуудал болохоор түргэвчилсэн журмаар шүүх нь хуралдаад ял өгдөг. Эрх баригч намын өөрийнх нь хүмүүс дандаа торгуультай гардаг , эс бол ялаас мултардаг. Тийм учраас эрх баригчдын халаасны шүүх боллоо гэж хэлж байгаа юм. Бүх шүүгч ийм биш. Ерөнхий сайд шүүх рүү хэт дайрч увайгүй загнаснаас болж ийм зүйл болж байгаа юм. Ерөнхий сайд аа, Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд. Гэтэл МАН -ын дарга гэдэг ганц өнцгөөр төрийн ажлаа хийхээ зогсоо. Монгол төр улсын Ерөнхий сайд гэдэг хүн дэргэдээ байгаа сөрөг хүчнийхээ шүүмжийг даадаг, сонсдог байх ёстой шүү дээ. Дээрээ байгаа иргэдийнхээ хатуу шүүмжийг даадаг байх ёстой. Шүүмжээр иргэдээ шоронгоор айлгадаг, шүүмжилсэн сөрөг хүчнээ шоронд хийдэг, ийм л улсыг та хойч үедээ хүлээлгэн өгөх гэж байна” гэлээ.