“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд бусад улсын адил цөлжилт, газрын доройтол, гамшигт үзэгдлийн давтамжаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад чиглэсэн ажлаа голлох салбаруудад эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд бусад улсын адил цөлжилт, газрын доройтол, гамшигт үзэгдлийн давтамжаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад чиглэсэн ажлаа голлох салбаруудад эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа юм гэж УИХ-ын ХМОНХА мэдээллээ.