Өнөөдөр Чингэлтэй Дүүргийн Ардчилсан Намаас “Ногоон автобусны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, өөрийн төрсөн хүүхдээ төрийн өндөралбан тушаалд томилуулсан гэх УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж зохих хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичих өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан “Монголчууд бид дэлхийд хамгийн баян газрын баялагтай улс. Гэтэл Монгол хүн дэлхийд хамгийн ядуу амьдарч байна. Хамгийн бага цалин авч байна. Гэтэл эрх баригчид, МАН ард түмний нэрийг барьж нэг хүнд 50 сая төгрөгтэй тэнцэх өр, зээлийг үүсгэсэн байна. Үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Одоогоос 100 гаруй жилийн өмнө Ард Аюуш гэж хүн ноёдын үүсгэсэн өрийн бичгийг шатааж байсан. Бид тэгвэл өнөөдөр МАН-д сануулж, ухааруулах гэж өрийн бичгийг шатааж байна. Монголын түүхэн дэх хамгийн баян намаар МАН тодорч байна. Ард түмний, татвар төлөгчдийн, нийтийн хөрөнгийг юман чинээ бодохгүй байна. Бидэнд айж ичих юм байхгүй. Бухимдалтай байгаа ард түмэн босоод ирнэ шүү” гэгчлэн өгүүлэв.