Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр мэдэлэл хийх үеэрээ 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан автобус бүрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. 2009 оноос эхлэн автобус худалдан авахдаа нээлттэй тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийлгүйгээр явж ирсэн байна. Жишээ нь, 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 404 автобус худалдан авсан хэрнээ улсын болон нийслэлд огт бүртгэлгүйгээр 10 Аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн байна. Автобус I компанид-120, Автобус-III компанид-80, Цахилгаан тээвэр компани -50, Эрдэм Транс-30, Автобус нэгдэл-10, “Сутайн буянт”компани-30,“Цахилгаан тээвэр” компани 30,“Мяралзаа” компани 8, “Тэнүүн огоо” компани- 50, “Тэнүүн дэлгэр” компани-14, “Атибус” компани найм гээд нийт 400 автобусыг аваад тухайн ханшийн зөрүүнээс нийтдээ 35.6 тэрбум төгрөг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр аж ахуй нэгжид өгсөн байна” гэлээ.