БЗД-ийн 30 дугаар сургууль. Уг нь эх, эцгүүдийг улавчгүй орохыг зөвшөөрдөггүй боловч ухамсар дорой хүмүүс шаардлыг үл тоон тоос шороо, шавхай татуулан хүүхдүүдийн гадуур хувцсаа сольдог хэсэг рүү орж байгаа нь харамсалтай. Тэр ч бүү хэл нэг залуу хүүхдүүдийн гутал хувцсаа хийдэг уутан дээгүүр шороотой гутлаараа хээв нэг алхах юм! Эмэгтэйчүүд ч гэсэн илүү хариуцлагатай байх ёстой атал “Улавч өмсөөч” гэсэн шаардлагыг хүлээн авахгүй бүдүүлэг авирлаж байгаа нь бухимдал төрүүлж байна!
Эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөнөөс болоод амьсгалын замын өвчлөл газар авдаг гэдгийг насанд хүрсэн хүмүүс ойлгодоггүй гэж үү? Бусдын хүүхдийг боддоггүй юм гэхэд өөрийнхөө хүүхдийн төлөө сургуулийн орчны эрүүл ахуйн шаардлагыг сахин биелүүлэх учиртай.
Д.Дорж