Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоогоод байна.
“Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Дээд боловсролын тухай хууль, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд
Үнэлгээнд ажил олгогч, эцэг, эх, асран хамгаалагч, тухайн сургуулийн багш ажилтан, суралцагчид болон төгсөгчид хамрагдан сургуулийн сургалтын чанар, үйл ажиллагаа, багшийн мэдлэг, ур чадвар, үйлчилгээний чанар зэрэгт сэтгэл ханамжийн үнэлгээ өгсөн.
Их дээд сургуулиудыг сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, сургалтын орчин үйлчилгээ зэргээр эрэмбэлэхэд 83,5 хувиар Монгол улсын их сургууль жагсаалтыг тэргүүлж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Соёл урлагийн их сургуулиуд эхний аравт багтжээ.
Дээд боловсролын салбарт гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэнээр:
Цаашид олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагыг бий болгож, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний судалгааны их сургуультай болох нөхцөл бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Урьдчилсан эрэмбэ, чансаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://highreport.eec.mn/performance/rank холбоосоор танилцаж болно.