“Алтан намар” шинэ ногооны худалдааг жил бүр нийслэлд зохион байгуулдаг. Хүнсний ногооны тариалан эрхэлдэг хүмүүсийг дэмжих маш зөв арга хэмжээ. Хамгийн гол нь дотоодынхоо төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Гэхдээ 00-ийн асуудлыг шийдэхгүй бол ариун цэвэр, эрүүл ахуй талаасаа орчин тойрон нь бохирлогдож байгааг холбогдох албаныхан анхаарна уу?! Ногооны худалдаа эрхлэгчид ч гэсэн өөрсдийн ухамсраараа ойролцоох үйлчилгээний газруудтай яриад “хүндэрч”, “хөнгөрөх” асуудлаа зохицуулж болно шүү дээ. Заавал хэн нэгний гарыг харах хэрэггүй баймаар.
Д.Дорж