Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцож, дахин зөрчил гаргавал ялыг хүндрүүлнэ. Засгийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол дараах дөрвөн ялын сонголттойгоор гэмт хэрэгт тооцох саналыг боловсруулсан.
Тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж 450,000-2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр төсөлд тусгагдсан.
Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ял шийтгэгдсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал тус үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцно. Ингэснээр хорих ялын хэмжээ болон торгууль, зорчих эрхийг хязгаарлах нь хоёр жил хүртэл хугацаагаар нэмэгдэж хүндэрнэ. Мөн согтуурсан, мансуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр 3-5 жил, хүнд хохирол учруулсан бол 5-8 жил, хүний амь нас хохироосон бол бүх насаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасна.