МАН-ын Удирдах зөвлөл Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахыг дэмжсэн билээ. Энэ асуудалтай холбогдуулж Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр нийтийн тээвэр, түгжрэл, утаа, хот төлөвлөлт, газар олголт, замбараагүй барилгажилт зэрэг олон асуудалд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулна гэлээ.