Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.
Тэрбээр “Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран судалга хийх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг анх удаа байгуулж, үүн дээр суурилан Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, УИХ, Засгийн газартайгаа хамтран, хотын эдийн засгийг тэлэхэд анхаарч ажилласан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийг хотод үлдээх түүхэн шийдвэр гарч, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 9000 орчим гарааш буулгаж, ногоон байгууламж болгох ажил үргэлжилж байна. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалт ч үргэлжилж байна. Анх удаа дотоодын компани Зайсангийн гүүрийг есөн сарын хугацаанд ашиглалтад орууллаа. Яармагийн гүүр гүүрийг үндэсний компани барьж байна. Ард Аюушийн өргөн чөлөөний замыг олон жил ярьсан ч ажил хэрэг болж чадахгүй байсныг эхлүүллээ. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Түүнчлэн Тойрог хурдны зам, “Эрдэнэс Баянбогд” төсөл, метро, Улаанбаатар хотын бондын ажил цаашид үргэлжлэх ёстой. Мөн Улаанбаатар хотын багц хуулийг батлах шаардлагатай. Ингэснээр хотын эдийн засаг тэлж, нийгмийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийднэ.
Хотын ажлыг нийслэлийн харьяа агентлагууд нугалдаг. Ковид болон үерийн үед хамтран ажиллаж, ачааны хүндийг үүрэлцсэн бүх хүнд талархал илэрхийлж байна. Хот гэдэг том айл. Асуудлыг тухай бүр шийдээд явсан бол өнөөдрийн энэ тулгамдаад байгаа асуудлууд үүсэхгүй байсан. Цаашид сайн ажиллахыг хүсье. Хотын ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана” хэмээлээ.
1 сэтгэгдэл
priligy india I went through alot during our infertiliy journet, but now, I am 9 months pregnant and every single shot, tear, ultrasound, let down, disappointment was so so worth it