Нийтийн тээврээр зорчих үнийг нэмэх асуудал хөндөгдөж эхэллээ. Судалгаагаар 1350 төгрөг болгож байж тус салбарын алдагдал буурах гэнэ. Үнэн хэрэгтээ ингэж нэмлээ гээд алгадал буурах уу? Үгүй л байхгүй юу! Яагаад гэвэл алдагдал үүсэх болсон шалтгаанаа олж тогтоолгүйгээр шууд үнэ нэмэх тухай ярьж байгаа нь туйлын буруу.
Нийтийн тээврийн алдагдал жолооч нараас нь эхлэлтэй. Нэг буудлаас 10 хүн суулаа гэхэд 4-6 нь бэлэн мөнгө өгч байна шүү дээ! Автобусны жолооч нар орой буухдаа 100.000-200.000 төгрөг халааслаад буудаг гэх яриа оргүй биш болов уу. Хянагч нэртэй хүмүүсийн зарим нь жолооч нарт хяналт тавих нь бүү хэл хамтардаг нь нууц биш болсон. Жолооч нь хянагч хэмээх хуучин кондуктор хийж байсан хүмүүсээс айна гэж гонжийнжоо. Нүдэн дээр нь бэлэн мөнгө халааслана шүү дээ. Ийм байхад яаж нийтийн тээвэр хөгжих юм бэ?!
Автобусны жолооч бэлэн мөнгөн дээр ажиллaсаар байгаа тохиолдолд нийтийн тээврийн үнийг 1000 төгрөг болгоод ч нэмэргүй. Юу үнэн, энэ үнэн! Хамгийн гол нь алдагдлаа бууруулах бодлогоо зөв тодорхойлж, менежментээ сайжруулаач ээ! Ухамсаргүй сувдаг жолооч нарын завшсан мөнгийг иргэд төлж чадахгүй!
Д.Дорж