Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ “Нүүрсний хулгай гэж зөндөө л зүйл болж байна. Зарим нэг хоригдсон хүмүүс нь ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдаад ирэхээрээ л учир зүггүй хүний эрхийн мэдрэмжтэй болчихдог. Хүний эрхийг тэгтлээ дэмждэг байсан юм бол яагаад авлига хийв гэдэг асуудал үүсч байгаа юм. Харин авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг булаадаг. Авлигачид бидний замыг чанаргүй болгодог” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Нүүрсний хулгайн гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг хорихоос илгээсэн захидалдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь яллуулах гэж улайраад байна гэх утгатай үг шидсэн юм.
Д.Дорж