БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “Восточный” сансрын төвд уулзалт хийлээ. Яриа хэлэлцээ дууссаны дараа ноён Ким хувийн хуягт галт тэргэндээ сууж гэртээ харих урт аялалаа эхлүүлсэн гэж Оросын төрийн хэвлэл мэдээллээ.
В.Путин уулзалтын дараа хэлсэн үгэндээ цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан хэмээн мэдэгджээ. Үүний хариуд ОХУ-ын зүгээс Хойд Солонгост хиймэл дагуул бүтээхэд тусална гэж Москвагийн албаныхан мэдэгджээ.
“Энэхүү уулзалт Украины эсрэг дайныг дэмжих зорилгоор ОХУ зэвсэг худалдан авах зорилготой” гэсэн АНУ-ын мэдэгдлийг хоёр тал үгүйсгэв.
Ким сансрын дэвшилтэт технологиос гадна хүнсний тусламж хүссэн байх магадлалтай. ОХУ-ын зүүн хязгаарт хоёр өдрийн турш аялсан ноён Кимийг В.Путин халуун дотноор хүлээн авчээ В.Путин ЗХУ болон Хойд Солонгосын түүхэн хэлхээ холбоог хэлсэн үгэндээ тэмдэглэж “Хоёр шинэ найзаас нэг хуучин найз нь дээр” гэсэн Орос зүйр үгээр хамтрагчаа үджээ гэж BBC мэдээллээ.