НҮБ, Эдийн засаг, хөгжлийн яамны хамтран зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган” яг одоо Шангрила зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Чуулганд Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатар оролцож, хэлсэн үгэндээ Монголын Улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирч, экспортод гаргах түүхий эдийн нэр төрөл нэмэгдэж байгааг онцлов. НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тапан Мишра хэлсэн үгэндээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэв.
Чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцож байна. Мөн түүнчлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгохыг эрмэлзэж буй үндэсний олон компаниуд, тухайлбал АПУ компани энэхүү чуулганыг дэмжин оролцож, өөрсдийн тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга, сайн туршлагуудаа танилцуулж байгаа юм.
Д.Лхагва